| |

Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” эхэллээ

Сүхбаатарын талбайд өнөөдөр “Европын өдөрлөг” эхэллээ. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй өдөрлөг 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт үзэх боломжтой.

Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна бүтэн өдрийн турш Европын соёлын хөтөлбөр төв тайзан дээр үргэлжлэх баШвед, Румынаас зорин ирсэн уран бүтээлчид концертоо тоглоно.

Энэхүү үйл ажиллагааны талаар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ удаагийн өдөрлөгөөр Европын Холбооны гишүүн орны Элчин сайд нар болон уран бүтээлчид Монголыг зорин ирсэн” гэж хэлжээ.

Төв талбайд 60 гаруй асар засаж, Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, бүтээгдэхүүн, боловсрол эзэмших боломжууд болон Европын холбооны гишүүн улсууд руу аялах, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments